Хүүхэд хүчирхийлсэн цагдаагийн ажилтнуудын хувийн мэдээллийг ДЭЛГЭВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Хүүхэд хүчирхийлсэн цагдаагийн ажилтнуудын хувийн мэдээллийг ДЭЛГЭВ

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагч Э, Э, Э, Б нар нь цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан, 23-34 насных бөгөөд 2 нь өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан ГЭМТ ХЭРГИЙН ЗӨРЧЛИЙН САНД БҮРТГЭЛТЭЙ байгаа тухай urug.mn сайт мэдээлжээ.

Уг мэдээлэлд:

- Цагдаагийн албан хаагч "Э" нь эхнэр, хүүхэдтэй. Бүрэн дунд боловсролтой. Цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн санд 3 удаагийн бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй.

- Цагдаагийн албан хаагч "Э" Сэлэнгэ аймагт түр оршин суух хаягийн бүртгэлтэй. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн санд 5 удаагийн бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй.

- Цагдаагийн албан хаагч "Э" нь эцэг, эхийн хамтаар амьдардаг. Цагдаагийн байгууллагад 2019 оноос ажиллаж байгаа, дээд боловсролтой.

- Цагдаагийн албан хаагч "Б" нь 2023 оноос эхлэн ажиллаж буй. Дээд боловсролтой тухай дурдсан байна.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ