“Миний“ сүлжээ дэлгүүрийн агуулах дэлбэрч болзошгүй нөхцөл байдал үүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

“Миний“ сүлжээ дэлгүүрийн агуулах дэлбэрч болзошгүй нөхцөл байдал үүсчээ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуунд байрлах "Миний" сүлжээ дэлгүүрийн барилгад гал гарч байна. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийнхан гал гарсан газарт үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм. Хоёр алба хаагч угаартаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар тус газарт ажиллаж буй эх сурвалж мэдээлжээ.

Гал гарах үед "Миний" сүлжээ дэлгүүрийн агуулахад хоёр ажилтан байсан бөгөөд цонх хагалж гарсан гэх мэдээлэл байна. Мөн ойр орчмын айлуудын оршин суугчдыг угаартах эрсдэлээс хамгаалан утаажилтын бүсээс гаргаж байгаа аж. Гал илүү өргөн хүрээг авч буй учир нэмэлтээр Онцгой байдлын алба хаагчид иржээ. Мөн гал гарсан газрын ойр орчмын замыг хэсэгчлэн хаажээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 10:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Галын шалтгааныг унтраасны дараа шалгаж тогтоох аж.

Тухайн газар ажиллаж байгаа алба хаагчид дэлбэрэлт үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн учир ойр орчмын иргэдэд анхааруулга мэдээ хүргэжээ.

13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй 3 этгээдийг ЦАГДАН ХОРЬЖЭЭ
13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй 3 этгээдийг ЦАГДАН ХОРЬЖЭЭ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ