Дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно.
Түүнчлэн 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун
болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ