С.Зориг агсны хөшөөг газартай нь хамт ЗАРЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

С.Зориг агсны хөшөөг газартай нь хамт ЗАРЖЭЭ

Хотын дарга Х.Нямбаатар "Зоригийн хөшөөг заржээ" гэсэн ноцтой мэдэгдлийг өөрийн твиттер хуудастаа өнөөдөр /2024.04.09/ хийлээ.

Тэрээр,"Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэжээ.

Тодруулбал, "Төв шуудан"-ын урд байрлах АН-ын төв байр гэх хоёр давхар жижиг байшин болоод газрыг "Шинэ дэвшилт холбоо" ТТБ эзэмшдэг байна. Харин тус холбоо нь барилга болон газрыг бусдад худалдсан байна.

Иймд "Шинэ дэвшилт холбоо" ТТБ-аас "Зориг сан"-д хүргүүлсэн албан бичигтээ, "барилгын ашиглалтыг зогсоож, барилгыг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа ба энэхүү шинэчлэлийн хүрээнд явагдах барилгын ажил нь Зориг агсны хөшөөний бүрэн, бүтэн байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд Зориг агсны хөшөөг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрнө үү" гэжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шашны зан үйл үйлдсэний улмаас гал алджээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шашны зан үйл үйлдсэний улмаас гал алджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ