Дэлбэрэлтэд өртсөн байрыг хүчитгэж засварлах эсвэл нураагаад шинээр барих эсэхийг УОК шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Дэлбэрэлтэд өртсөн байрыг хүчитгэж засварлах эсвэл нураагаад шинээр барих эсэхийг УОК шийднэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэлбэрэлтэд өртөж байр нь шатсан 207 дугаар байрны оршин суугчид жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэгвэл Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат хохирогчдын төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр Ц.Баярбат "Манай яамнаас Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт гараад өнөөдөр Улсын Онцгой Комисст албан ёсоор хүлээлгэж өгнө. 207 дугаар байранд урьдчилсан дүгнэлтээр газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй болсон байрыг хүчитгэж засварлах эсвэл нураагаад шинээр барих гэсэн хоёр сонголт бий. Аль ч тохиолдолд шинээр зураг төсөл гарч байж тодорхой болно. Гэхдээ эцсийн дүгнэлтийг УОК гаргана. Галд өртсөн бусад байрнуудын хувьд хүчитгэж засвар хийх бүрэн боломжтой" гэлээ.

Харин хохирогчид "Дэлбэрэлтэд өртсөнөөс хойш 78 хонож байна. Энэ хугацаанд цаашид яах талаар дорвитой хариу өгөхгүй байгаа тул эсэргүүцлээ илэрхийллээ. Түрээсийн байранд амьдарч байгаа ч хугацаа нь талдаа орсон.

ОБЕГ-аас энэ сарын 4-нд гаргасан урьдчилсан дүгнэлтээ танилцуулахдаа хохирогч нарт мэдэгдээгүй. Хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж, ойлгомжгүй юм ярьсанд бид бухимдсан. Урьдчилсан дүгнэлтээр ашиглагдах боломжгүй гэж гарсан атлаа өчигдрөөс сэргээн засварлана гэсэн цуурхал тараад байгаа тул энэ бүгдийг ойлгомжтой болгох зорилгоор эцсийн дүгнэлтээ танилцуулахыг шаардаж байна. Хэрвээ байрыг нураах бол шинэ байр нь хэзээ ашиглалтад орох вэ, энэ хугацаанд бид хаана амьдрах вэ гээд олон асуултад хариулт авах зорилготой.

Одоогийн байдлаар эхний найман сарын түрээсийн мөнгийг өгсөн. Хэрвээ барилгыг нураах бол шинэ байр баригдах хүртэл багадаа хоёр жил болно. Шинэ байр баригдтал татвар төлөгчдийн мөнгөөр түрээсээ төлөөд явах уу. Удахгүй сонгууль болно. Засаг солигдвол бидний асуудлыг цаашид үргэлжлүүлэн шийдэх боломж бий юу. Энэ бүгдэд хариулт авмаар байна" гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ I Баасан гаргаас эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрнэ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ I Баасан гаргаас эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ