Д.Ганбат: С.Зоригийн асуудал сонгууль бүхний өмнө гарч ирдэг!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Д.Ганбат: С.Зоригийн асуудал сонгууль бүхний өмнө гарч ирдэг!

Чуулганы өнөөдөр өглөөний хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сүүлийн үед ярьж хэлэлцэх асуудал олон байна. Байнгын хороодын ирц хүрэлцэхгүй байгаа. Сонгогдохын төлөө их яараад байх юм. Хүний тойргоор л өлөн цөлмөн царайлаад явж байна. Ардчиллын бэлгэ тэмдэг болсон удирдагч С.Зоригийн асуудал сонгууль бүхний өмнө гарч ирдэг. Талийгаач болоод 26 жил өнгөрчээ. Гэтэл алга дарам хөшөөний газар өгөхгүй гэж байна. Ар гэр нь тус хэргийг нууцаас гаргахыг хүсдэг. Олон улсын мөрдөн байцаагчдыг дуудаж ажиллуулах хэрэгтэй. Эс бөгөөс нэг цагдаагийн дарга МАН болон би ялбал илэрнэ гэсэн. Байхгүй. Нам нь хэчнээн ч удаа ялдаг юм.

Дараа нь УИХ-ын дэд дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг яримаар байна. Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Хэн түүнийг "тангаргийн буг" гэдэг байлаа, хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Энэ бүх асуудалд гадна, дотны мөрдөн байцаагч нарыг урьж ажиллуулах цаг болсон. Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна. Хамгийн том хулгайчдыг МАН-ын удирдлагууд ивээлдээ авдаг" гэжээ.

Өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилохыг завджээ
Өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилохыг завджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ