Сум, галт зэвсэг хууль бусаар тээвэрлэсэн иргэнийг саатуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сум, галт зэвсэг хууль бусаар тээвэрлэсэн иргэнийг саатуулжээ

Цагдаагийн байгууллагаас иргэн Д нь 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсгийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйл /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн бүртгэл, гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттайг анхаарна уу.

Чуулганаар Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн төсвийн тухай хэлэлцэнэ
Чуулганаар Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн төсвийн тухай хэлэлцэнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ