Хууль зүйн сайд Д.Амарбаясгалангаас хариуцлага нэхэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Хууль зүйн сайд Д.Амарбаясгалангаас хариуцлага нэхэв

Хууль зүйн сайд Б.Энхбаяр Х дэх өөрийн албан ёсны хаягтаа “Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох ЗГ-ын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар ЗГ хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй" гэж бичжээ.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хоёрын харилцаа сүүлийн үед муу байгаа. Тэдний энэ таагүй харилцаа Б.Энхбаярын ахалсан "Нүүрсний сонсгол"-оос эхлэлтэй гэдэг. Тодруулбал, Нүүрсний сонсголын үеэр МАН-ын болоод Засгийн газрын танхимын хэд хэдэн гишүүн "Нүүрсний хулгай"-д холбогдсоныг зарлаж, заримыг нь гэрчээр дуудсан. Тэдний нэг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан байсан. Үүний дараанаас Хууль зүйн сайд Б.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргынхаа зуултад орсон гэх яриа гараад буй. Тийм ч учраас Д.Амарбаясгалан Б.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх квот өгөхгүй гэсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

Жүжигчин И.Одончимэг: Эргэж охиндоо төрөөрэй!
Жүжигчин И.Одончимэг: Эргэж охиндоо төрөөрэй!
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ