Дуучин Шакира, хөлбөмбөгчин Жерард Пике нар арав гаруй жил хамт амьдарсныхаа дараа саллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 5 секунд

Дуучин Шакира, хөлбөмбөгчин Жерард Пике нар арав гаруй жил хамт амьдарсныхаа дараа саллаа

Колумбаас гаралтай поп од Шакира болон Испанийн хөлбөмбөгчин Жерар Пике нар салж буйгаа албан ёсоор мэдэгджээ.

"Бид салах гэж буйдаа мэдээж харамсаж байна. Гэхдээ бидний хамгийн чухал зүйл болох хүүхдүүдийн минь сайн сайхны төлөө хувийн нууцыг минь хүндэтгэхийг хүсэж байна. Ойлгосонд баярлалаа" гэж тэд хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

45 настай дуучин бүсгүй, FC Барселона багийн 35 настай хамгаалагч хос 2013 онд төрсөн Милан, 2015 онд төрсөн Саша хэмээх хоёр хүүтэй бөгөөд тэд гэр бүлээрээ Испанид амьдардаг.

Тэд 12 жилийн өмнө буюу 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны дуу болох Шакирагийн "Waka Waka" дууны клипний үед танилцаж байсан түүхтэй. Энэхүү клипийг YouTube дээр өдгөө 3.1 тэрбум гаруй хүн үзжээ.

Эх сурвалж: CNN

ЖДҮ эрхлэгчдэд 3%-ийн хүүтэй, 20-800 сая төгрөгийн зээл олгох материалыг хүлээн авч эхэллээ
ЖДҮ эрхлэгчдэд 3%-ийн хүүтэй, 20-800 сая төгрөгийн зээл олгох материалыг хүлээн авч эхэллээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Бага тойрууг Хөшигийн хөндийтэй дүүжин гүүр, тунелээр холбоно гэв
Л.Оюун-Эрдэнэ: Бага тойрууг Хөшигийн хөндийтэй дүүжин гүүр, тунелээр холбоно гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.