НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬД НИЙТ 52 МАНДАТАД 94 НЭР ДЭВШИГЧ БҮРТГҮҮЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬД НИЙТ 52 МАНДАТАД 94 НЭР ДЭВШИГЧ БҮРТГҮҮЛЖЭЭ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 40 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль явагдана.

Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод бүртгүүллээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-т заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодоос нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох ажлыг зохион байгууллаа. Нэр дэвшигчид үнэмлэх олгосноор нөхөн дахин сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх бөгөөд энэ сарын 17-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.

Гаалийн байгууллага эхний таван сард 1.7 орчим их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэв
Гаалийн байгууллага эхний таван сард 1.7 орчим их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ