Согтуурсан үедээ маргалдаж, нэгнийхээ аминд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Согтуурсан үедээ маргалдаж, нэгнийхээ аминд хүрчээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий хүмүүсийнхээ биед халдаж, улмаар нэгнийх нь амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Маргаан болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Мөрөн суманд оршин суух иргэн З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий хоёр хүний биед хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж нэг иргэний биед гэмтэл учруулж, иргэн Б-ийн амь насыг хохироосон” үйлдлийг илрүүлсэн байна. Энэ хэрэгт холбогдсон З-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

МАН-ын Бага хурал 16.00 цагт, АН Үндэсний бодлогын хороо 18.00 цагт хуралдаж нэр дэвшигчдээ тодруулна
МАН-ын Бага хурал 16.00 цагт, АН Үндэсний бодлогын хороо 18.00 цагт хуралдаж нэр дэвшигчдээ тодруулна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ