Х.Нямбаатар НЭР ДЭВШИХГҮЙ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 1 секунд

Х.Нямбаатар НЭР ДЭВШИХГҮЙ гэв

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд тун удахгүй эхлэх гэж байна. Энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлчид Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас дараах тодруулгыг хийлээ.

-Бага хурлаар 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Ямар шалгуур тавьж байна вэ, нэр дэвшигч нарт?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд олон нийтийн дунд хийсэн судалгааны дүнг үндэслэж, бодлогын нэр дэвшүүлэлт хийнэ гэж намын дарга мэдэгдсэн. Хэд, хэдэн хүчин зүйлүүд байгаа. Нэгдүгээрт, намын жагсаалтаар нэр дэвших хүмүүс нь тухайн салбарын мэргэжилтэн байх. Намын жагсаалтад хуульчид, эдийн засагч, инженер техникийнхэн гэсэн салбартаа мэргэшсэн хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Хоёрдугаарт насны шалгуурууд байна.

Гуравдугаарт авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдоогүй байх гэсэн бодлогын нэр дэвшүүлэлт хийнэ.

Тойргуудад орон нутагтаа танигдсан, суурь судалгаагаар ялах магадлалтай хүмүүсээ нэр дэвшүүлнэ.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших юм уу?

-Сонгинохайрхан дүүрэгт таван мадандттай. Уг тойргоос би УИХ-д хоёр удаа сонгогдсон. Өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэр байр суурин дээрээ өнөөдөр ч хэвээр байна. Би УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихгүй.

-Та Нийслэлийн МАН-ын хорооны дарга болсон. УИХ-ын сонгуулийн өмнө нийслэлийн МАН-ын хорооны даргыг өөрчилсөн нь хэр оновчтой вэ. Та Д.Сумъяабазар даргын өмнөх сонгуулиар гаргасан амжилтыг бататгаж чадах уу. Д.Сумъяазар УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Манай намын дүрмээр Засаг дарга нь намын хороогоо тэргүүлдэг зарчим л яригдсан. Өөр тохироо байхгүй. Олон жил Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазар даргатай хамтарч, нэр дэвшиж явсан. Хамтран зүтгэж байсан хүнээ энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшээсэй л гэж бодож байна.

-Та нийслэлийн МАН-ын хороог ялалтад хүргэж чадах уу?

-Аравдугаар сарын 11-нд болох сонгуулийн тухай ярихад эрт байна. Анх удаагаа холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй парламентын сонгууль болох гэж байна.

Би Бага хурлын гишүүнийхээ хувьд уг хуралд оролцох гэж байна. Намын дүрмийн дагуу бол намын дарга нэр дэвшүүлэх процесс явуулна. Манай намын Бага хурал чөлөөт ардчилалтай явагдана. хүн бүр нэр дэвших эрх нь нээлттэй.

Б.Баасанхүүд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ
Б.Баасанхүүд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ