Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тээврийн зохицуулалт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 11 секунд

Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тээврийн зохицуулалт хийж байна

Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тээврийн зохицуулалт хийж байна

Барилга, Хот Байгуулалтын Яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” компанийн Борлуулалт хариуцсан ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:

“МАК цемент” ХХК-д хоногт хучилттай 10 вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах болон шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх.

“Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 ачааны вагон, хоногт хучилттай 5 вагон буюу 150 чингэлгээр багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна. Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.

Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын яам

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулав
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ