МАН-ын Бага хурал хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс байр суурийг нь тодрууллаа. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй аж.
Тэрбээр, “Энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдсэн. Нэр дэвшилт бол хувь хүний бус улс орны хөгжлийн асуудал. Шинэ залуустай боломжийг нь олгоё гэж бодож байгаа. Мөн миний хувьд Хөгжлийн банкны хэргийн хоёр шатны шүүхээр ороод гэм буруугүй нь тогтоогдсон. Тийм асуудал үүссэн нь харамсалтай ч ямар нэгэн байдлаар сонгуулийн процесст битгий нөлөөлөөсэй гэж бодоод дэвшихгүй байх нь зөв” гэлээ.