Сонгуулийн сурталчилгааны үеэр 9 хүн нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 25 секунд

Сонгуулийн сурталчилгааны үеэр 9 хүн нас баржээ

Мексикийн хойд хэсгийн Нуэво-Леон мужид сонгуулийн жагсаалын үеэр тайзны хэсэг нурсны улмаас найман том хүн, нэг хүүхэд амиа алдаж, 50 орчим хүн шархадсан гэж орон нутгийн захирагч мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хорхе Альварес Майнез Монтеррей хотын ойролцоох Сан Педро-Гарза Гарсиа хотод үг хэлж байх үед энэ хэрэг гарсан байна. Х.А.Майнез нуралтад гэмтэл аваагүй бөгөөд түүний багийн хэд хэдэн гишүүн шархаджээ. Нуралт нь гэнэтийн салхины улмаас болсон аж. Хохирогчид найман насанд хүрсэн хүн, нэг хүүхэд байсан гэж мужийн амбан захирагч Самуэль Гарсиа мэдэгдэв. Харин шархадсан хүмүүсийн гурав нь мэс засал хийлгэх шаардлагатай болсон байна.

Ерөнхийлөгчийн сонгууль, муж, нийслэлийн сонгууль угтан энэ долоо хоногоос эхлэн сурталчилгааны арга хэмжээ зохиогдож эхэлсэн. Ослоос болж сонгуулийн сурталчилгаагаа түр зогсоогоод буй Альварес Майнез сонгуулийн санал хураалтад эрх баригч Морена намаас нэр дэвшсэн Клаудиа Шеинбаум, сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч Хочитл Галвез нарыг ардаа орхиж, гуравдугаар байрт орж байна.

Комедиан Амараа Лу.Гантөмөрт гомдов
Комедиан Амараа Лу.Гантөмөрт гомдов
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ