С.Амарсайхан: Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

С.Амарсайхан: Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно!

УОК-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Шуурхай штабыг байгуулж, байнгын ажиллагаанд шилжүүлсэн талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шар ус, үерийн эрсдлээс хамгаалах ажлын гүйцэтгэлийг хангуулах, үерийн далан сувгийг хүчитгэх, инженерийн байгууламжийг сайжруулж сэргээх, үеийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлгүй аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өгч байна.

Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо гэнэт орох төлөвтэй байна. Тэгэхээр иргэд аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангах мөн холбогдох байгууллагууд техник, төхөөрөмжөө сайжруулах бүх шатанд анхаарал сэрэмжтэй ажиллах шаардлагатай учир зарим үүрэг даалгаврыг өгч байна. Сонгууль эхэлж орон даяар сонгуулийн кампанит ажил эхэлж буй учир өрийн албан тушаалтнууд, аймаг, орон нутаг, нийслэлийн удирдлагууд ардах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байх, аливаа ажлын зохион байгуулалтыг сулруулахгүй байхыг сануулж байна. Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно. Дуусдагаараа дуусна. Амьдрал үргэлжлэх учраас хариуцлага алдахгүй байх. Ялангуяа гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлүүдийг даван туулах бэлтгэлээ хангаж хохирол багатай даван туулах бүх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай. Энэ сануулгыг аймаг орон нутагт өгсөн. Тиймээс УОК-ын шуурхай штабын дэргэд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын штабыг ажиллуулахаар болсон" гэлээ.

Гэрийнхээ гадна үнсээ асгаад байгальд 353 сая төгрөгийн хохирол учруулжээ
Гэрийнхээ гадна үнсээ асгаад байгальд 353 сая төгрөгийн хохирол учруулжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ