Казакстан улсын Бишкек хотын цагдаагийн Эргүүл цагдаагийн алба хаагчид Мэдээллийн технологийн ерөнхий газартай хамтран энэ сарын 26 /2024.05.26/-ны өдөр Монгол Улсын иргэнийг дижитал технологи ашиглан баривчилсан талаар Дотоод хэргийн яам мэдээлжээ.
Тухайн этгээд нь эх орондоо насанд хүрээгүй охиныг хүчиндсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд гадаад руу оргон зайлаад байхад нь Казакстан улсын цагдаагийн алба хаагчид баривчилсан гэж мэдээлжээ.
Тухайн улсад сүүлийн үед дижитал технологи ашиглан гэмт хэрэгтнүүдийг баривчлах ажиллагаа эрчимжээд байгаа аж. Баривчлагдсан Монгол Улсын иргэнийг эх оронд нь шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэж байгаа талаар Казакстан улсын хэвлэл мэдээлжээ. Харин энэ талаар манай талаас ямар нэг мэдээллийг гаргаагүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.