Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид зугаалгаар явж байх үед хоёр сурагч эндсэн харамсалтай хэрэг гарчээ.
Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 18.30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага бүртгэгдсэний дагуу газар дээр нь шуурхай очиж ажиллахад том оврын ачааны автомашин автозамаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон. Ослын улмаас бага насны 2 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна" гэлээ.