Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал болон холбогдох хүмүүстэй уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал болон холбогдох хүмүүстэй уулзлаа

Монгол улсаас Франц улсад суугаа Элчин Сайд У.Нямхүү, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа болон бусад төлөөлөгчид ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Моник Элуа (Monique Eloit), тус байгууллагын Шинжлэх ухааны газрын дарга Григоры Торрес (Gregorio Torres), Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Хиропуми Кугита (Hirofumi Kugita) нартай уулзаж 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Моник Элуа (Monique Eloit) манай улсын идэвхтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, Монгол улсын мал эмнэлгийн алба олон улсын жишигт нийцэж үйл ажиллагаа явуулж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, бүсчлэл, олон улсын худалдааг аюулгүй явуулах, мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ
Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ