Дараах байршлуудад 9 хоног халуун ус хязгаарлана
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Дараах байршлуудад 9 хоног халуун ус хязгаарлана

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс /2024.06.03/ эхлэн дараах байршилд ес хоног буюу зургадугаар сарын 12-ныг хүртэл халуун ус хязгаарлахаар болжээ.

Тодруулбал Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд, долдугаар хороолол, Хангай хотхон орчмын айл өрх, 100 айл, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг энэ сарын 12 хүртэл хязгаарлаж дулааны шугам тоноглолд засвар хийхээр болжээ.

“Улаанбаатар шугам сүлжээ” компаниас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг гаргасан. Нийслэлийн айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг тавдугаар сарын 15-аас эхлэн хязгаарлаж засварын ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 12-ны өдөр дуусах хуваарьтай ажээ.

“Дулааны шугам сүлжээ” компаниас гаргасан хуваарийн дагуу дараах байршлуудад наймдугаар сарын 12 хүртэл шат дараатай хэрэглээний халуун усыг хязгаарлах юм.

Н.Номтойбаяр Дээд шүүхээс тайлбар шаардав
Н.Номтойбаяр Дээд шүүхээс тайлбар шаардав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ