Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал 7 дугаар сарын 1 хүртэл ХОЙШИЛЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал 7 дугаар сарын 1 хүртэл ХОЙШИЛЛОО

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлон зарлагдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлын ирэх 7 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Энэ тухай шүүгдэгч Н.Өнөрцэцэг: Шүүхийн шийдвэрээс олон зүйл их тодорхой харагдаж байна. Сонгуулийн дараа шийдье гэж байгаа юм байна. Миний хувьд гомдолтой байна. Хэргээ хурдан шийдүүлээд ажлаа хиймээр байна, үр хүүхдээ тэжээмээр байна, гэрээсээ гарч ормоор байна. Гадаа мод ногоорсныг мэдэхгүй 4 сар гэртээ, 68 хоног хорих ангид хоригдлоо шүү дээ. Би гараад алхмаар байна.

Таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлөөд өгөөч гэж хүссэн. Сонгуулиас өмнө ажлыг маань хийлгэхгүй гэж байгаа юм байна. Маш харамсалтай байна. Би 12 дугаар сарын 4-нд хоригдсон. Хоригдсны дараа Ц.Гарамжав гуай Хан-Уул дүүргийн цагдаад гомдол гаргасан. Тэр хүнд би гомдоогүй. Гэхдээ бүтэн 6 сар хэргийнхээ материалтай танилцаагүй юу хийж байсан юм бэ? Өнөөдөр гэнэт хэргийнхээ материалтай танилцъя гэж байгаа нь надад маш харамсалтай байна. Шүүх тухайн хүний хүсэлтийг хүлээн аваад шүүх хурлыг хойшлууллаа.

Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг ХААЛТТАЙ хэлэлцэхээр боллоо
Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг ХААЛТТАЙ хэлэлцэхээр боллоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ