Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Arslan.mn

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр оройн 22.00 цаг хүртэл үргэлжилж, түүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09.30 цагт үргэлжлэн явагдахаар завсарласан.

Энэ үеэр шүүгдэгчийн талын өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн зүгээс гаргаж ирсэн баримтуудаас үлдсэн хохирлыг мөнгөн дүнгээр төлсөн талаарх баримт байна. Нийтдээ 363,446,949,000 төгрөгийг өмнө нь төлсөн хохирол дээр нэмж төлсөн баримт байна.

Мөн амьжиргаа, үр хүүхэд гэр бүлд нь дэмжлэг болох болов уу хэмээн өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаас харилцан ярьж зөвшилцсөн баримтуудыг гаргаж байна” гэсэн юм.

Мөн шүүхийн явцад Н.Түвшинбаяр хохирогчийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн гэдгийг түүний өмгөөлөгч хэлжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.

ТЦА: Эргэхдээ зам дээр зогсож байсан хоёр машины дээгүүр гарсан ослыг шалгаж байна
ТЦА: Эргэхдээ зам дээр зогсож байсан хоёр машины дээгүүр гарсан ослыг шалгаж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ