Монголбанк: “Хар жагсаалт”-аас гарсан зээлдэгчийн мэдээлэл зургаадугаар сарын 6-наас хойш шинэчлэгдэнэ
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монголбанк: “Хар жагсаалт”-аас гарсан зээлдэгчийн мэдээлэл зургаадугаар сарын 6-наас хойш шинэчлэгдэнэ

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож байна.

Энэхүү ойг тохиолдуулан зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан

  • анхаарал хандуулах
  • хэвийн бус
  • эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл
  • өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн.

Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг 72 цагт багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэг хүлээдэг.

Иймд Монголбанк 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дээрх тохируулгыг хийхээр ажиллаж байна. Та бүхэн зээлийн мэдээллийн лавлагааг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс авна уу.

Нэр дэвшигчид зардлын дансны мэдээллээ саналын өдрөөс 15 хоногийн өмнө бүртгүүлнэ
Нэр дэвшигчид зардлын дансны мэдээллээ саналын өдрөөс 15 хоногийн өмнө бүртгүүлнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ