Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилсан Б.Бямбадорж нарын есөн хүнд 10 хүртэл жилийн хорих ялаар зүйлчилж, яллажээ
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилсан Б.Бямбадорж нарын есөн хүнд 10 хүртэл жилийн хорих ялаар зүйлчилж, яллажээ

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас хоёр сая ам.доллар залилж, улмаар шалгагдаж байхдаа оргон зайлаад байсан Б.Бямбадоржийг цагдаагийн байгууллагаас 2022 оны долдугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилж, хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан билээ.

Тэгвэл Б.Бямбадорж нарт холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад проукророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн прокуророос Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын 9 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-1 /Залилах/, 17.5-1 /Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 23.2-2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ гэсэн арав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэх энэ сарын 17-ны өдөр товлогдсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн дээрх нэр бүхий яллагдагч нар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа аж.

Хэргийн талаар эргэн сануулахад, Бямбаагийн Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Г.Батбаяр агсны үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариуг хэргийн оролцогч нарт танилцуулжээ
Г.Батбаяр агсны үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариуг хэргийн оролцогч нарт танилцуулжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ