С.Одонтуяа: Сүүлийн гурван жилд аж ахуй нэгж, иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

С.Одонтуяа: Сүүлийн гурван жилд аж ахуй нэгж, иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сүүлий үед нийгэмд айдас хүйдэс бий болж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаа. Бизнесийн салбарынхныг барьж хорьж, дансыг нь хаадаг явдал гарч эхэллээ. Өнөөдөр улс төртэй, даргатай, намтай хамтрахгүй бол үйл ажиллагааг нь хаана гэж дарамталж байна. Өнгөрсөн гурван жил хувийн хэвшлээ шулж амьдарлаа. Сүүлийн гурван жилд аж ахуйн нэгж иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн байна. Анх бид УИХ-аа нээж байхад 11.8 их наяд байсны 91 хувь нь татварын орлого байсан бол одоо татвар төлөгчид 25 их наядыг төлдөг болж байна.

Мөн сэтгүүлчидтэй хаалтын гэрээ хий гэдэг. Гэрээ хийхгүй бол барьж хорьдог. Тэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн төрийн нууцтай холбоотой асуудлыг нь л хаалттай хэлэлцэх хэрэгтэй шүү дээ. Бусдыг нь нээлттэй хэлэлцүүлье гээд сэтгүүлчид шаардаад байна. Ард түмэнд нээлттэй байх ёстой.

УИХ-ын зүгээс Гэр бүлийн тухай хуулиа өргөн бариад хоёр жил болсон ч батлуулж чадсангүй. Даргын эрх мэдэлтэй холбоотой хуулиуд яаралтайгаар орж ирээд батлагдаж байна гэлээ.

31 настай эрэгтэй усанд живж амиа алджээ
31 настай эрэгтэй усанд живж амиа алджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ