“Ногоон автобус худалдан авахдаа 111 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн“
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

“Ногоон автобус худалдан авахдаа 111 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн“

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт танилцуулав. Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгыг танилцууллаа.

Тэрбээр "Нийт 20 гаруй байгууллагад хандаж, 6729 хуудас нотлох баримтыг бүрдүүлж ажилласан. Гишүүд 81.8 хувийн ирцтэй оролцсон. Гэрээнд их багтаамжийн 606 автобусны тоог 600 болгож, гэрээний үнэд өөрчлөлт оруулалгүй, хөдөлгүүрийн багтаамж нь бас өөрчлөгдсөн. Энэ тооцоо судалгааг хэрхэн хийсэн нь тодорхойгүй байна. Мөн "Голомт" банк Банкны тухай хуулийн зүйл заалтыг үндэслэн гуравдагч этгээдэд баталгаа гаргасан байсан. Улсын төсвөөс 2023 онд нийтийн тээврийн автобус худалдан авах 272.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны есдүгээр сарын 29-ны хооронд таван удаагийн санхүүжилтээр "Тэнүүн-Огоо" ХХК-д нийт 134.5. төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь 2023 онд ногдох нийт санхүүжилтын 49.4 хувийг эзэлж байна. Улсын төсвөөс 134.5 тэрбум төгрөгөөр БНСУ-ын компанид "Тэнүүн-Огоо" ХХК 21 сая ам.доллар, ачаа тээврийн компанид 838.200 ам.доллар, Хятадын цахилгаан автобусны компанид 62 сая юан, автобусны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын гурван компанид 882.992 юан буюу нийт 111 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон" гэсэн юм.

Хянан шалгах түр хороо татан буугдсанд тооцлоо. Нотлох баримтуудаа холбогдох байгууллагад шилжүүллээ.

Шувууны аж ахуй эрхлэгчид өндөгний үнийг нэмэхгүй ажиллахаа мэдэгдлээ
Шувууны аж ахуй эрхлэгчид өндөгний үнийг нэмэхгүй ажиллахаа мэдэгдлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ