Засгийн газрын хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгох шийдвэр гарав.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд тусгасан байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын 2014 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох аж.