Нэр дэвшигчийн сурталчилгааны зурагт хуудас А3 хэмжээтэй байна
 
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нэр дэвшигчийн сурталчилгааны зурагт хуудас А3 хэмжээтэй байна

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр үнэмлэхээ гардан авна. Үнэмлэх олгосон өдөр (2024.06.10)-өөс эхлэн санал авах өдрийг хүртэл хугацаанд (2024.06.26-ныг дуустал) нэр дэвшигчид сурталчилгаа явуулах эрхтэй.

Энэ жилийн сонгуулиар сурталчилгааны нэгдсэн болон зурагт самбар байрлуулах, байршлыг тогтоосон сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан. Мөн самбарт байрлуулах зургийг хэмжээг ч зааж өгснөөр онцлогтой.

Тухайлбал, тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар суманд 2, аймгийн төвийн суманд 5, хороонд 4-ийг байрлуулна. Нэгдсэн самбарт байрлах нэр дэвшигчийн зурагт хуудас нь 1 хэвлэлийн хуудасны дөрөвний нэг буюу А3 хэмжээтэй байна.

Ингэснээр сонгогч нэг дороос бүх нэр дэвшигчийн мэдээллийг авах боломжтой аж.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 8 хүн НАС БАРЖЭЭ
Аюулт үзэгдэл, ослын улмаас 8 хүн НАС БАРЖЭЭ
 
СЕХ “Үндэсний Эвсэл“-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж авлаа
СЕХ “Үндэсний Эвсэл“-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж авлаа