Оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрхийг хязгаарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрхийг хязгаарлана

Их, дээд сургуулиудын амралт эхэлж байгаа тул оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг хэсэг хугацаанд хязгаарлах болсныг Нийслэлийн нийтийн тээврийн газраас сануулж байна. Тодруулбал, оюутны "Umoney" картын хөнгөлөлттэй зорчилт ирэх долдугаар сарын 1-ээс наймдугаар сарын 31-ны хооронд түр хугацаанд үйлчлэхгүй юм. Иймээс дээрх хугацаанд картаа цэнэглэн нийтийн тээврээр зорчих ёстой. Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хөнгөлөлттэй зорчих эрхийг нь эргэн сэргээх юм байна.

Оюутнуудыг автобусаар хөнгөлөлттэй зорчиход зориулж нийслэлийн төсөвт энэ онд 12.3 тэрбум төгрөг суулгаж өгсөн юм.

Сануулахад, нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр оюутнаас гадна ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн хүчний байгууллагынхан, Тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд, 0-12 хүртэлх насны хүүхдүүд үнэгүй зорчдог. Үүнд зориулж нийслэлээс жил бүр 200 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговрыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд олгодог.

ХУД-ийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах робот хүлээлгэн өгчээ
ХУД-ийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах робот хүлээлгэн өгчээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ