Архангай, Завхан аймгийн зарим суманд цас орж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Архангай, Завхан аймгийн зарим суманд цас орж байна

Архангай, Завхан аймгийн зарим сумын нутгаар өнөөдөр цас орж буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, сэрүүхэн байна.

Зургаадугаар сарын 9-ний 20:00 цагаас зургаадугаар сарын 10-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Түүнчлэн нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн секундэд 13-15 метр хүрч, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зогсоол байгуулах болон ногоон байгууламж, бие засах газрыг шинэчлэх ажил эхэлжээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зогсоол байгуулах болон ногоон байгууламж, бие засах газрыг шинэчлэх ажил эхэлжээ
 
Чуулганы хуралдааныг 7 хоног завсарлуулж, сонсголуудыг ЦУЦЛАВ
Чуулганы хуралдааныг 7 хоног завсарлуулж, сонсголуудыг ЦУЦЛАВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.