ТАВДУГААР САРД 2,152.0 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 54 секунд

ТАВДУГААР САРД 2,152.0 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

Монголбанк 2022 оны 5 дугаар сард 2,152.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 193.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 304.9 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 5 дугаар сард дээд үнэ 197,622 төгрөг, доод үнэ 185,576 төгрөг, дундаж үнэ 193,114 төгрөг байв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ
Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ