Б.Амарсайханыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Б.Амарсайханыг Монгол Улсын Соёлын элчээр томилов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайханыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Б.Амарсайхан нь Монголын шинэ цагийн кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа кино урлагаар дамжуулан үндэсний ахуй, өв соёл, улс орныхоо хөгжил дэвшлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлснийг ГХЯ мэдээлэв.

Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалж тайван жагсаал хийлээ
Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалж тайван жагсаал хийлээ
 
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.