5-р сарын 2-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг Хужирт багийн Ар хээгч гэх газарт гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулсан байна. Гал түймэр хилийн 0286 дугаар ангийн дөрөвдүгээр заставаас зүүн зүгт 28 км зайтай гарчээ. Урьдчилсан байдлаар гал түймэр 1.8 км урт талбай хамарсан байна. Улсын хэмжээнд он гарснаас хойш Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.