Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэжээ

Франц Улсын нийслэл Парис хотод UNESCO Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурал зохион байгуулагдаж байна.

Уг хурлаар Хөвсгөл нуурыг UNESCO хүлээн авч бүртгэсэн тухай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа бичжээ. Түүнчлэн тэрбээр "Хөх сувд хөтөлбөрийг дэмжиж, Хөвсгөл нуураа дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэсэн байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Хөвсгөл нуур маань Хүн ба шим мандал хөтөлбөрийн Дэлхийн сүлжээнд бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэж авлаа. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай боллоо. 1.7 сая га газар хамран бүртгэгдэв" гэжээ.

Зургаадугаар сарын 20-ныг хүртэл Тасганы овооноос Гэсэр сүмийн уулзварын замыг бүхэлд нь хаана
Зургаадугаар сарын 20-ныг хүртэл Тасганы овооноос Гэсэр сүмийн уулзварын замыг бүхэлд нь хаана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ