Орос улс Нигер, Марокког Европын орнуудтай холбох хийн хоолой байгуулах ажилд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Энэ талаар Нигерийн газрын тосны нөөцийн сайд Тимпире Сильва мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ.Оросын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт надтай уулзсан. Тэд энэ төсөлд хөрөнгө оруулахыг маш их хүсэж байгаа. Мөн хийн хоолойн төслийг санхүүжүүлэх хүсэлтэй өөр хүмүүс ч бий" хэмээн Тимпире Сильва мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Нигерийн засгийн газар Ерөнхийлөгч Мухаммад Бухаригийн бүрэн эрхийн хугацаа дуусах 2023 оны тавдугаар сараас өмнө төслийг эхлүүлнэ гэж найдаж байгаа гэнэ.