БНХАУ ДОЛДУГААР САРЫН 5-НААС АГААРЫН ХИЛЭЭ НЭЭХ АСУУДАЛ АЛБАЖААГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

БНХАУ ДОЛДУГААР САРЫН 5-НААС АГААРЫН ХИЛЭЭ НЭЭХ АСУУДАЛ АЛБАЖААГҮЙ

Монгол-Хятадын агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Тодруулбал, зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх байв. Гэвч шийдвэр албажаагүйгээс нислэгийг эхлүүлээгүй. Энэ удаа мөн 7 дугаар сарын 5-нд хил нээгдэж, Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг хийдэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, "Аэро Монголиа" компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Тус компаниудад ямар нэгэн албан шийдвэр, мэдэгдэл ирээгүй учир энэ сард нислэг эхлэхгүй байж ч магадгүй гэнэ.

Агаарын тээврийн компаниудын мэдээлсэнээр, Засгийн газрын хуралдаанаас танилцуулсан шийдвэр албан бус. Хятад руу нислэг үйлдэх хуваарь болоод ямар ямар авиа компаниуд үйлчлэх талаар шийд ирээгүй гэдгийг илэрхийлж байна.

Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар тохиролцож, Хятадын талаас "Air China" компанид зөвшөөрөл олгож магадгүй юм байна. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалж агаарын хилийг ирэх сараас нээх асуудлыг дахин хойшлуулж болзошгүй болжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ