Бамбай хоншоорт могойд хазуулахаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Бамбай хоншоорт могойд хазуулахаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ

Бамбай хоншоорт могойд хазуулахаас сэргийлэх ЗӨВЛӨМЖ

Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой орж ирэх болсон тул ЭМЯ-наас дараах мэдээллийг хүргэж байна.

Хад асгатай газраар ихэвчлэн амьдардаг бамбай хоншоорт могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул юм уу, хар хүрэн өнгөтэй, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, зарим тохиолдолд судал нь дундуураа тасарсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой, хүүхэн хараа нь босоо байдаг.

Нүд хамрын хооронд гүнзгий хонхорхойтой тул зэрвэс ажиглахад хамрын ч сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос ялгаатай.

Ингээд дараах зөвлөмжийг хүргэе.

  • Ой мод, бут, хад, асгатай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
  • Могойтой таарвал чимээ гаргахгүй, огцом хөдлөхгүй байх
  • Өндөр өвс, буттай газраар явахаас зайлсхийх
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Хүүхдийн тоглоом, тэрэг зэрэг эд зүйлсээ шалгаж байх.
  • Хэрэв нийслэлд бамбай хоншоорт могой харсан бол Нийслэлийн байгаль орчны газрын 318003, 323780 утсаар мэдээлэл өгөхийг сануулж байна.

Г.Занданшатар: Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулна
Г.Занданшатар: Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ