Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд эхний ээлжийн 126 айлын орон сууц ашиглалтанд орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Нийтлэл
Огноо
Унших
2 минут 57 секунд

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд эхний ээлжийн 126 айлын орон сууц ашиглалтанд орлоо

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангахын төлөө нийслэл хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын захын бүсийн гэр хорооллыг соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажил шат дараалалтайгаар явагдаж байгаа билээ.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхлэн, өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хорооллын нийт 19 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд 2519 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, нийтдээ 11755 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, гэр хорооллын утааг бууруулах, түгжрэлийг багасгах, иргэдийн амьдрах ая тухтай орчин нөхцлийг сайжруулахад анхаарч, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчдийн нэг болох Шинэ барилга ХХК нь 2020 онд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдаж, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 24 га газрын 319 нэгж талбар бүхий газарт 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга барихаас гадна оршин суугч иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхэд багачуудын бие бялдараа хөгжүүлэх биеийн тамирын болон тоглоомын талбайтай, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж бүхий цогц хорооллыг барихаар төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдөр тус төсөл хэрэгжүүлэгчийн эхний ээлжийн 126 айлын орон сууцны барилга ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа болж байна.

Тус нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Шинэ Барилга ХХК-ийн Ерөнхий захирал Ө.Доржпалам болон 23 дугаар хорооны оршин суугч иргэд, тус барилгын компанийн ажилтнууд оролцлоо.

Наадмын тасалбарын сүүдрэвчтэй 52 мянга, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулна
Наадмын тасалбарын сүүдрэвчтэй 52 мянга, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ