Монголын рагбийн шигшээ баг дэлхийн чансааны эхний тоглолтоо өчигдөр /07.03/ Узбекистаны шигшээ багтай хийлээ.
Тоглолт Киргизийн нийслэл Бишкек хотод Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлсэн бөгөөд 17-10 харьцаагаар Узбекистан хожсон. Төв Азийн бүсийн гуравдугаар зиндаанд харьяалагдаж буй манай шигшээ баг хожигдсоноор бүсийнхээ гуравдугаар байрын төлөө талбайн эзэн Киргизтэй энэ сарын 6-ны 17:00 цагаас тоглохоор болов.
Монгол Улсад хөгжөөд удаагүй байгаа рагбийн төрлөөр ийнхүү дэлхийн чансааны тоглолтоо амжилттай хийсэн шигшээ баг дараагийн тоглолтдоо бэлэн гэж гэв.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- О.Нацагдорж
- Н.Батаа
- Ц.Өнөболд
- М.Цогт-Эрдэнэ
- А.Дөлгөөн
- Ц.Төгөлдөр
- Э.Жавхлантөгс
- Н.Нямбаяр
- Г.Мөнхдэмбэрэл
- Э.Гансайхан
- О.Балжинням
- Б.Наранбаатар (Багийн ахлагч)
- Б.Сод-Эрдэнэ
- П. Баярням
- Б.Бат-Эрдэнэ
- С.Дарханбат
- Н.Энх-Амгалан
- Г.Алтангэрэл
- Г.Мэнд-Амар
- Б.Ган-Эрдэнэ