Европ тивд нийлүүлсэн байгалийн хийн хэмжээгээр АНУ анх удаа Оросыг гүйцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 40 секунд

Европ тивд нийлүүлсэн байгалийн хийн хэмжээгээр АНУ анх удаа Оросыг гүйцжээ

Европ тивд нийлүүлсэн АНУ-ын шингэрүүлсэн хийн (LNG- Liquefied Natural Gas) экспорт өнгөрсөн сард анх удаа Оросын дамжуулах хоолойн экспортын хэмжээнээс давсныг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн онд Европын байгалийн хийн хэрэглээний гуравны нэгийг ОХУ нийлүүлж байсан юм. Гэвч Украины дайн эхэлсний дараа Европ байгалийн хий нийлүүлэх өөр эх үүсвэр хайж эхэлжээ. Бас Украины дайнтай холбоотой авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд Оросын тал хийн нийлүүлэлтээ эрс багасгасан юм.

“Өнгөрсөн сард Европын Холбоо түүхэндээ анх удаа Оросын дамжуулах хоолойгоор авдгаасаа илүү шингэрүүлсэн хийг АНУ-аас экспортоллоо. Европын Холбоо хүнд хэцүү өвөлд бэлдэж эхэлсэн нь эндээс харагдаж байна” гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол саяхан мэдэгджээ.

АНУ эрчим хүчний экспортоо олон төрөлтэй болгох зорилгоор 2016 оноос шингэрүүлсэн байгалийн хийг гадаад зах зээлд нийлүүлж эхэлсэн юм байна.

Байгалийн хийг хасах температурт хүртэл хөргөж шингэрүүлэхэд ердийнхөөсөө илүү бага орон зай эзэлж, тээвэрлэх, хадгалахад хялбар болдог.

ОХУ нь Европ тивд жил бүр дунджаар 150 тэрбум шоо метр хийг дамжуулах хоолойгоор нийлүүлдэг байна. Үүнээс гадна 14-18 сая шоо метрийг шингэрүүлсэн хэлбэрээр нийлүүлдэг ажээ.

ИНЕГ: Буянт-Ухааг нөөц нисэх буудлаар ажиллуулснаар зарим тохиолдолд $70,000 хэмнэж байна
ИНЕГ: Буянт-Ухааг нөөц нисэх буудлаар ажиллуулснаар зарим тохиолдолд $70,000 хэмнэж байна
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.