Виз мэдүүлэх иргэдийн тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан виз мэдүүлгийн бүртгэл болон визийн материал шалгах хугацаа хойшлогдож байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам анхаарууллаа.
Энэ оны зургаадугаар сарын 1-нээс БНСУ-ын богино хугацааны /С-3/, олон удаагийн /Multiple/ ангиллын визийн хязгаарлалт цуцлагдаад байгаа юм.
Нэмж мэдээлэхэд тус улсад өнөөдрийн байдлаар 37,846 монгол иргэн оршин сууж байна.