Төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглээний өсөлтийг хангах Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 89 МВтт-аар өргөтгөх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, өчигдөр хүлээн авчээ.
ЭХ-ний сайд сайд Н.Тавинбэх “Эрчим хүч нь улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой эдийн засгийн суурь салбар.
Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, хэрэглээний өсөлтийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд богино хугацаанд төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглээний өсөлтийг хангах Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 89 МВтт-аар өргөтгөх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, энэ өдөр хүлээн авч байна. Энэ нь 10 аймгийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангах хэмжээ юм” хэмээн баяр хүргэв.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг 89 МВТ-аар нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажил 2021 онд дуусаж, ашиглалтад хүлээн авснаар тус станцын суурилагдсан хүчин чадал 772 МВт болсон юм.