Өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдааны түрүү, үзүүрт цол олгохыг Ерөнхийлөгчөөс хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдааны түрүү, үзүүрт цол олгохыг Ерөнхийлөгчөөс хүслээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчид хуралдан дараах шийдвэрийг гаргасан гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

1. 2021 онд зохион байгуулсан сумын цол олгох, эрэмбэ тогтоох барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн амжилтыг эрэмбэд тооцох

2. Допингийн зөрчил гаргасан таван бөхийн барилдах эрхийг сэргээх

3. Цаг үе, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөхчүүд, одоо мөрдөж буй хуулийн дагуу цолын болзол хангасан, уламжилж ирсэн дүрэм журамд нийцэхүйц амжилт гаргасан болон 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг гаргалаа.

Улсын наадамд зодоглох 1024 бөхийг маргаашаас бүртгэнэ
Улсын наадамд зодоглох 1024 бөхийг маргаашаас бүртгэнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ