Г.Сэлэнгэ: Нийслэлийн суурьшлын бүсэд үерийн усаар дамжиж хортой, хоргүй могой орж ирэх тохиолдол гарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Г.Сэлэнгэ: Нийслэлийн суурьшлын бүсэд үерийн усаар дамжиж хортой, хоргүй могой орж ирэх тохиолдол гарч байна

Могойд хатгуулахаас сэргийлэхийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс зөвлөв.

Энэ тухай НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Г.Сэлэнгэ "Могойд хатгуулах тохиолдол гарч байна. Нийслэлийн суурьшлын бүсүүдэд хортой, хоргүй могой үерийн усаар дамжиж орж ирэх тохиолдол гарч байгаа. Тиймээс могойтой таарвал хатгуулахаас сэргийлэх талаар мэдлэг мэдээлэлтэй байж, хүүхдүүддээ зөвлөж байхыг сануулж байна.

Могойтой таарсан тохиолдолд гар, хуруу, хөлөөрөө оролдохгүй байх ёстой бөгөөд өвс, хад, асгатай газраар явахдаа түрийтэй гутал, тод өнгийн хувцас өмсөх хэрэгтэй.

Түүнчлэн могойд хатгуулсан хүнийг хөдөлгөөнгүй байлгаж, хатгуулсан хэсгийг чанга боож, яаралтай эмнэлгийн тусламж дуудахыг сануулж байна. Бид өөрсдөө анхаарал болгоомжтой байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлбэл болзошгүй осол гэмтлээс бүрэн сэргийлэх боломжтой” гэсэн юм.

БХБЯ төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын асуудлаар хэвлэлийн хурал хийлээ
БХБЯ төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын асуудлаар хэвлэлийн хурал хийлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ