Хөвсгөлийн Улаан-Уул сумын нутагт 3.5 магнитудын газар хөдлөлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Хөвсгөлийн Улаан-Уул сумын нутагт 3.5 магнитудын газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 79 км-т орших Дунд тоомын-Ужиг хэмээх газарт долоодугаар сарын 6-ны 04:10 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т 04:20 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

ОБЕГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад, тухайн газарт иргэд нутагладаггүй бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Ардын жүжигчин Д.Ухнаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо
Ардын жүжигчин Д.Ухнаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ