ХӨСҮТ-ийн эмч Н.Сувдмаа баярын амралтын өдрүүдэд халдварт өвчнөөс сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Тэрбээр, ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тандалтыг тогтмол хийж байна. Коронавирусийн халдварын тоо буурахгүй байгаа бөгөөл сүүлийн 2-3 долоо хоногт халдварын тоо 500-гаас дээш тоогоор бүртгэгдлээ.
Ялангуяа баярын амралтын өдрүүдэд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө аялж зугаалах, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөдөг. Хэрэв коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлах, эрүүл мэндийн лавлах утаснаас зөвлөгөө аваарай.
Сүүлийн өдрүүдэд гэдэсний халдварт өвчин, гар хөл амны өвчин, цусан суулга өвчин нэмэгдэх хандлагатай байна. Хэт халалт, үерийн улмаас гэдэсний халдварт өвчин ихэсдэг. Гэдэсний халдварт өвчинд бага насны хүүхэд өртөмхий учир хүүхдийн гарыг угаах, наршихаас сэргийлэх зэргээр анхаарал халамж тавихыг сануулмаар байна.
Хүүхэд цустай баах, бөөлжих, халуурах шинж тэмдэг илэрвэл яаран эмчилгээ хийхгүй, түргэн тусламж дуудах болон дуудлагын утсаар зөвлөмж зөвлөгөө авахыг анхааруулж байна.