Цэргийн ангийн албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Цэргийн ангийн албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэв

Цэргийн ангийн албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэв

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад 19 настай, эрэгтэй “Н” гэгч нь амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хохирогч “Н” нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн тус хэрэгт Зэвсэгт хүчний ... дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явцтай танилцлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явцтай танилцлаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ