Шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан ес дэх удаагаа Хэнтий аймгийн Чингис хотод энэ сарын 23,24-ний өдрүүдэд болно.
Энэхүү наадам нь Үндэсний их баяр наадам болон бүсийн наадамд амжилттай уралдаж эхний есөн байрт хурдалсан хүлгүүд урилгаар оролцдог байсан. Харин энэ жил ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хүсэлт гаргасан бүх уяач морьдоо сойж оролцох боломжтой болжээ.
Түрүүлсэн морины эзнийг 3 өрөө байр, уралдаанч хүүхдийг 1 өрөө байраар шагнана.
Эх сурвалж: Монголын морин спорт уяачдын холбоо