Засгийн газраас шатахууны үнийн өсөлт болон түүнтэй холбоотой бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл өглөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Бүх улс орон үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч байна. Бүх улс татварын зохицуулалт, хөнгөлөлт хийж татаас өгч байна. Өөрсдөөс нь хамаараагүй нөхцөл байдлын цохилтыг аль болох зөөлрүүлэхийг хичээж байна. Манай улс түлшний зах зээлийнхээ 95 хувийг ОХУ-аас авдаг.
Гашуун сухайт, Шивээ хүрэнд байдаг уул уурхайн компаниуд дизель түлшээ урд хөршөөс авах боломж бүрдэнэ. Казахстанаас түлш авах талаар ярьдаг ч хангалттай хямд байхгүй бөгөөд тус улс ч мөн экспортод хориг тавьсан.
Дарханаас 200 км зайтай газраас хүнсний ногоо тээвэрлэхэд 1 кг ногоонд 50 мөнгө ногддог. Иймд ШӨХТГ, МХЕГ-тай хамтраад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй асуудалд хяналт тавина. Хүнсний ногооны үнэ дэх шатахууны хамаарлыг байхгүй болгохоор ажиллаж байна" гэв.