Таван бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 29-31-д зэрэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Таван бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 29-31-д зэрэг болно

Үндэсний их баяр наадмын тухай шинэчлэн найруулсан хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан хурдан морины бүсийн уралдааны хуваарийн талаар Монголын морин спорт уяачдын холбооноос мэдээллээ.

ММСУХ-ны тэргүүлэх гишүүн, хуулийн багийн гишүүн Б.Золбоо бүсийн уралдаануудын тов гарсныг хэллээ.

  • Өвөрхангай аймгийн баяр наадам 7.25-27-д
  • Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадам 07.29-31-д
  • Баруун бүсийн уралдаан 07.29-31-д Ховд аймагт
  • Хангайн бүсийн уралдаан 07.29-31-д Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймагт
  • Төвийн бүсийн уралдаан 07.29-31-д Налайх дүүрэгт
  • Говийн бүсийн уралдаан 07.29-31-д Дундговь аймагт
  • Зүүн бүсийн уралдаан 07.29-31-д Сүхбаатар аймагт
  • Их Хурд - 9 уралдаан 07.22-24-д Хэнтий аймагт болно.

Их Хурд уралдаанд түрүүлсэн хүүхдэд 3 өрөө байр өгөхөөс гадна моринд нь 3 өрөө байр өгнө гэж Б.Золбоо хэлэв.

ММСУХ-ны тэргүүлэх гишүүн, сахилгын зөвлөлийн хорооны гишүүн, хуульч Э.Ганхөлөг "Бүсийн уралдааны хурдан морины сэрвээг хууль, дүрэмд заасны дагуу лазер төхөөрөмжөөр хэмжиж уралдуулна. Азарга, Соёолон 140 см, Их нас 141 см, Хязаалан 137 см, Шүдлэн 132 см, Даага 127 см байна. Уяачид маань дүрэм журмынхаа дагуу уралдаасай. Манай холбооноос унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарч буй. Тиймдээ ч холбооноос зохиосон уралдаанд хүүхдийн эндэгдэл маш бага байдаг" гэв.

Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэлх замыг хаана
Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэлх замыг хаана
 
Сү.Батболд намрын чуулганд хамгийн олон цаг ХОЦОРЧЭЭ
Сү.Батболд намрын чуулганд хамгийн олон цаг ХОЦОРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.